“Az Food Court” ресторанд хоол идэж байсан иргэний аягтай хоолноос салфетка гарч иржээ

2021-06-08 771 0
Өнгөрсөн 2020-06-06-нд хоёр иргэн тус хоолны газраар үйлчлүүлжээ.  Шөлтэй хоолоо идэж байтал аяганы ёроолоос бүтэн амны цаас гарч ирсэн байна. Тус ресторан иргэнд хоолны үлдэгдлээр үйлчилсэн байж болзошгүй гэж үзээд тухайн иргэн гомдол гаргажээ. Рестораны ажилчид хариуд нь “Гал тогоонд сэнс байдаг учраас амны цаас хийсээд орчихсон байна” гэх тайлбарыг өгчээ. Болсон үйл явдлын талаар үйлчлүүлэгч иргэн хэлэхдээ: “Хүн хоол идсэний дараа тавган дээрээ эсвэл идэж байсан аяга руугаа амны цаасаа хаядаг. Тэгэхээр хүний үлдээсэн хоолон дээр дахин хоол хийж буцалгаж надад өгсөн байж болзошгүй. Булангийн ширээнд суусан ч камер ч байх ёстои. Камерийн дүрс бичлэгээ шалгуулах хүсэлтэй байна” гэлээ. ТSURVALJ.MN сайтаас тус рестораний менежертэй холбогдоход “би тухайн үед ажил дээрээ байгаагүй. Юу болсоныг сайн мэдэхгүй байгаа, тэр залуу л нэг салфеткатай хоолны зураг бариад яваад байсан. Сайтын зүгээс тухайн үед хариуцаж байсан хүний дугаарыг хүсэхэд би хүний дугаар дамжуулж чадахгүй” гэж хэлээд утасаа салгасан юм.
SURVALJ.MN
Г.Тэмүүлэн

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2025” сарын аян Өмнөговь аймагт эхэллээ

Өмнөговь Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмө

2025-04-15

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалт Өмнөговь аймагт боллоо

“Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” уриан дор орон даяар зохион байгуула

2025-04-14