Гандангийн дэд бүтцийн ажлыг ирэх жил шийднэ

2021-06-08 679 0

Өнгөрсөн бямба гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар арваннэгдүгээр сард танилцуулна. Үүний дараа хэсэгчилсэн төлөвлөгөө гаргаж, Гандангийн төлөвлөлтийг хийнэ” гэдгээ танилцуулахад Ерөнхий сайд “Зураг төсвөө гарган танилцуулж, хоёр долоо хоногийн дотор Засгийн газарт оруулаарай. Ирэх жил дэд бүтцийн ажлыг шийднэ.

Гэхдээ Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүй байхад анхаар. Мөн иргэдэд ач холбогдолтой байх шийдлийг эрэлхийлээрэй” гэсэн юм. Ганданг өв соёл дээр суурилсан соёлын аялал жуулчлалын бүс байдлаар хөгжүүлэх аж. Ингэхдээ 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийж, улс, нийслэл, бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтыг шийдэх юм. Үүнийг Засгийн газрын хуралдаанд 14 хоногийн дотор танилцуулахаар боллоо.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2025” сарын аян Өмнөговь аймагт эхэллээ

Өмнөговь Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмө

2025-04-15

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалт Өмнөговь аймагт боллоо

“Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” уриан дор орон даяар зохион байгуула

2025-04-14