У.Хүрэлсүх, Ц.Анандбазарыг намаасаа ХӨӨХ ҮҮ?…

2021-05-13 678 0

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Сод Монгол групп-т ажилд орсон бүсгүйчүүдээс шилж сонгож, бэлгийн дарамт үзүүлдэг хэмээн хэд хэдэн эх сурвалж хэвлэлд ярилцлага өгөөд байгаа. Гэвч Ц.Анандбазар няцааж, улс төрийн зорилготой гүтгэлэг хэмээн мэдэгдээд байгаа.

МАН-ын хувьд нэг гишүүнээс болж намын нэрээ сэвтээхийг хүсэхгүй нь ойлгомжтой хурдан Ц.Анандбазараас салахыг хүсэж байгаа нь мэдээж ялангуяа Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед, Намын дарга У.Хүрэлсүх тийм ч таатай хүлээн авахгүй өчигдөр ТВ9 телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр ч дурдсан…

  • У.Хүрэлсүх “…Би холбогдох газарт нь хэлж байгаа, гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгуулаа. Гэхдээ УИХ-ын гишүүнээс түдгэлзэх эсэх нь тухайн хүний өөрийнх нь асуудал байгаа юм. Өөрөө өргөдлөө өгч байж түдгэлзэнэ. Эсвэл хууль хяналтын байгууллага энэ хүнийг түдгэлзүүлж байж шалгана гэсэн хоёр зам байгаа. Одоо Ц.Анандбазарыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Хэрвээ хэрэг хийсэн нь тогтоогдвол энэ хүн хариуцлага хүлээх ёстой. Буруугаа бол  буцаад орж болно. Тиймээс энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэж би намын даргын хувьд өөрийнхөө зарчмын байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын гишүүнээс түдгэлзэхгүй бол намаас нь түдгэлзүүлэх асуудлыг ярьж байгаа” гэсэн маш тодорхой байр суурийг илэрхийлжээ. Товчхондоо УИХ-ын гишүүнээс түдгэлзээд шалгуул, үгүй бол намаасаа зайлуулна гэдгээ тэрбээр хэлжээ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч өөрийн хатуухан байр суурийг илэрхийлсэн байгаа.  “Ц.Анандбазартай холбоотой нийгэмд нэлээн газар авсан. Үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Буруугүй гэдгээ нотлуулчихаад буцаад ороод ирэх нь ёс зүйд нийцнэ. Хариуцлага тооцох боломжтой субъектуудэд нь саналаа хэлсэн” хэмээн мэдэгдсэн. Ийнхүү гишүүн Ц.Анандбазарт 2 сонголт үлдсэн, гүрийж байгаад намаасаа хөөгдөх үү эсвэл өөрөө хүсэлтээрээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж шалгуулах уу гэсэн 2 сонголт үлдэж байна. Харин УИХ-ын Ёсзүйн байнгын хороо Ц.Анандбазар гишүүний асуудлыг хэлэлцэхгүй, бидэнд хамаагүй гэсэн хариулт өгсөн.

SURVALJ.MN  Г. ТЭМҮҮЛЭН

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15