Үндсэн хууль зөрчсөн байна гэж ҮХЦ дүгнэв

2021-05-12 650 0

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2021.05.12/ дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Тус хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… тэгш байдал …-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд орохыг хориглох хуультай болно

Боловсролын сайд П.Наранбаяр "2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд Австрали улс цахим орчинд, ялангу

2025-02-14

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 13-нд Булган аймгийн ИТХ хуралдаж, тус аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очи

2025-02-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж ба

2025-02-14