Ноцтой мэдээ: “Оюу толгой”-н ажилтан гэрээслэл бичиж үлдээн амиа хорложээ

2021-02-01 2520 2

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюутолгой компанид дахин нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр Өмнөговь аймгийн харьяат 46 настай иргэн контейнерт дүүжлэгдэн, нас барсан байдалтай олджээ. Тэрээр “ Энэ бол миний шийдвэр. Ар гэр, ах дүүсийг минь бүү буруутгаарай” гэсэн утга бүхий гэрээслэл үлдээсэн байжээ. Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг шалгаж байгаа аж.

Түүнчлэн энэ сарын 19-ны өдөр мөн тус компаний уурхайд ажилладаг 42 настай эрэгтэй өрөөндөө нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл гарч байсан. Талийгаачийг өвчний улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Ийнхүү Монголын томоохон уурхай болох Оюутолгой компанид 14 хоногийн дотор хоёр ч хүн нас бараад байна.

Survalj.mn, У.Мандах 

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2025” сарын аян Өмнөговь аймагт эхэллээ

Өмнөговь Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмө

2025-04-15

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалт Өмнөговь аймагт боллоо

“Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” уриан дор орон даяар зохион байгуула

2025-04-14