У.Хүрэлсүх: Ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой өнөөгийн Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна

2021-03-31 2147 13

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Ерөнхийлөгч улс төрийн оноо авах гэсэн мэдээ мэдээлүүдийг өөрийнхөө харьяа хэвлэл мэдээллээр цацаж ард иргэдийн сэтгэл санааг үймүүлж байна. Ард иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой хүн цаашдаа ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хэлэх байна. Дээр нь Монгол улсын Үндсэн Хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ гэж би эх баригч намын даргын хувиар хэлье.

Шүүх хууль хүчний байгууллага нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Гэм зэмгүй хүмүүсийг гэсгээдэг, сонгуулийн өрсөлдөгчөө намнадаг байж таарахгүй. Төр маань түвшин, Түмэн олон маань амгалан байх  байх нь Төрийн өндөрлөгүүд гэх ҮАБ-ын гурван гишүүний шууд асуудал байдаг юм. Харамсалтай нь өнөөгийн Ерөнхийлөгч энэ ажлаа хийж чадахгүй байна. Шударга ёсны төлөө, шударга шүүхтэй байхын төлөө зүтгэнэ. АТГ болон бусад хууль хүчний байгууллагууд нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ.

Хэн дуртай хүнээ дуудаж, хэн нэгэн хүнд ял өгдөг, гэм зэмгүй хүмүүсийг шорон оронд хийдэг гэсгээдэг, өөрийнхөө сонгуулийн өрсөлдөгчийг намнах зорилгоор хууль хүчний байгууллагуудыг ашигладаг, шүүх прокурорын байгууллагын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг ийм төрийн тэргүүн байж таарахгүй гэж үзэж байна. Тий учраас МАН, манай ард түмэн үүнийг анхааралдаа авч хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байна!!!” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Н.Учрал сайдыг Улаанбадрахад очихыг урилаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулан Н.Учрал сайдыг Улаанбадрах суманд очихыг ур

2025-04-18

Б.Энхбаяр: “Женко“-гийн Засгийн газар болсон байна. Зэвүү хүрч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан асуултын хариу нь иржээ. Энэ тала

2025-04-14