Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулж эхэллээ

2021-03-26 179 0

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, корона вирусний халдвараас ажилчдаа урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор олон талын арга хэмжээ яаралтай авч, хэрэгжүүлж байна.

Энэ сарын 24-ний өдөр Орхон аймагт корона вирусний батлагдсан нэг тохиолдол илэрсэнтэй холбогдуулан үйлдвэрийн Шуурхай штаб хуралдаж, бүх ажилтнуудаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн. Тухайн өдрийн 18.00 цагт эхэлсэн тандалтын шинжилгээ тасралтгүй 25 цаг үргэлжилсний үр дүнд үйлдвэрийн бүх ажилтнууд буюу нийт 6844 үндсэн болон гэрээт ажилтнуудаа богино хугацаанд бүрэн хамрууллаа. Шинжилгээр 10 сул эерэг тохиолдол гарсны 4 нь батлагдаж, эмчилгээнд шилжүүлээд буйг Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг мэдээлэв.

Тархалтыг зогсоох, голомт тодруулахад чухал ач холбогдолтой тандалтын шинжилгээ дуусаж, Эрдэнэт үйлдвэр дараагийн шатны арга хэмжээнд шилжиж байна. Энэ нь корона вирусний халдвараас хамгаалах, дархлаа тогтоох вакцинжуулалт юм. Өнөөдрөөс ажилчдаа вакцинжуулах ажил эхэлж, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд өөрийн хүсэлт, сонголтоор хамрагдах юм байна…

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шатахууны хомсдол үүсгэсэн Г.Ёндон сайд ОГЦОР!

Иргэдийн өргөн хэрэглээний гол шатахуун бол А-92 бензин.  2020 оны тавдугаар сараас хойш санхүүгийн

2021-09-20

Чалх сайжруулагч сайд

Монгол төрийн чалх мууджээ. Дурын сайд нь хуулийн дээр гарч, УИХ-аас давсан шийдвэр гаргаад байвал

2021-09-06

Танилц: Оюунтолгойн Монгол ба гадаад ажилчны цалингийн ялгаа

Оюутолгойн гадаад ажилчид юу ч хийхгүйгээр өдөрт 1000-3000 долларын цалин авч байна. Тэдний бодит

2021-08-10