Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн таван ажилтнаас халдвар илэрлээ

2021-03-25 919 0

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3 ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарч, аймгийн дотоодын халдвар нийт 6 болжээ.

Тодруулбал Хайрхан сумын 1, Эрдэнэбулган сумын 5 иргэнээс КОВИД-19 вирусийн халдвар батлагдаж, тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа тухай тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Өнгөрсөн хоёр сард хот хоорондын хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан батлагдсан тохиолдлын ар гэрт нийслэл дэх голомтын бүсээс иргэд ирснийг тогтоогоод байна. Үүнээс голомтлон, вирусийн нууц үе үргэлжилж хэд хэдэн удаагийн давтан шинжилгээгээр ийнхүү Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудаас халдвар илэрчээ.

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлуудын нийт 6,000 орчим хавьтлыг тодорхойлж, ойрын хавьтлын иргэдийг тусгаарлан эмнэлгийн байгууллагаар хэвтэн эмчлүүлсэн болон үйлчлүүлсэн иргэдийн судалгааг гаргаж, хавьтал тодорхойлох ажлыг үргэлжлүүлж байгаа аж.

Өнөөдөр 16:00 цагийн байдлаар ойрын болон дам хавьтлын нийт 700 орчим иргэнд PCR шинжилгээ хийж, хавьтлуудын сорьц цуглуулах ажил шат дараатайгаар үргэлжилсээр байгаа аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Койны хохирогч: О.Мөнхжинд итгээд 140 сая төгрөгөө койнд алдчихлаа

"IHC” койн худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон б

2023-02-01

ЕБС-ийн захирал асан дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч байжээ

Хөвсгөл аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан А нь эрх мэдэл,

2023-01-31

Цахим орчинд “зээл гаргана” гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчилжээ

Цахим орчинд "Зээл гаргана" хэмээн зар оруулан иргэдийн хувийн мэдээллийг авч, их хэмжээний хохи

2023-01-31