Засаг өөрөө Корона тараагч

2021-03-25 781 0

Биеийн тамир, спортын хорооны таван ажилчин БТСГ-ын дарга Ц.Шаравжамцын тушаалын дагуу томилолт өвөртлөн хөл хориог үл харгалзан, том толгойлж Баянхонгор, Завхан аймгаар явсан байна. Томилолтоор явсан таван хүний гурвынх нь хариу эерэг гарснаар Завхан аймаг бүрэн хөл хорио тогтоосон тухай аймгийн онцгой комиссоос мэдээлсэн.

Тэд Баянхонгор, Завхан аймгаар явахдаа баар, саун, караокегоор үйлчлүүлсэн тухай мэдээлэл бий. Орон нутагт очиж коронавирус тараасан БТСГ-ын дарга Ц.Шаравжамц болон Биеийн тамир, спортын хорооны ажилчдад Ерөнхий сайд арга хэмжээ авах хэрэгтэй. Баянхонгор аймгийн удирдлагууд Ц.Шаравжамцтай сүжрэн наалдаж хөл хорионд орсон сураг ч бий. Засаг нь коронаг дарах биш өөрсдөө тараачихлаа. Хаа хаанаа ухамсуртай байх ёстой байтал хөл хориог үл харгалзан, том толгойлж явсан Ц.Шаравжамц тэргүүтэй спортынхонд ямар арга хэмжээ авах вэ, ЕРӨНХИЙ САЙДАА!.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МҮБХ: Нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг хаслаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр /2023.05.30/ боллоо. Хур

2023-06-02

ТАНИЛЦ: Төрөөс хамгийн өндөр урамшуулал авдаг тамирчид

Олимп, дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнд гаргасан амжилтыг нь харгалзан тамирчид сард хэдэн төг

2023-04-07

Дөрөвдүгээр сард болох хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн бар

2023-04-03