ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилуулах саналыг дэмжлээ

2021-03-24 1001 0

Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах Улсын дээд шүүхийн саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Нэр дэвшигч Жуужаагийн Эрдэнэбулганы товч намтар:

1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн. 51 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд Дундговь аймгийн I арван жилийн сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

  • 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн даргаар
  • 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор
  • 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны эрхлэгч
  • 2012-2014 онд мөн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн
  • 2012-2015 онд мөн сургуулийн Ёс зүйн зөвлөх
  • 2013 оноос Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн, 2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн
  • 2016 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн
  • 2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

УЛС ТӨР: Өмнөговийн Д.Бат-Эрдэнийг “зайлуулах” нь хэнд ашигтай вэ?

Монголын улстөрийн амьдрал халуухан байна. Бужигнаантай, хор найруулсан жүжигтэй ч гэж хэлж болохоор

2023-03-30

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гаргалаа

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар “Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатары

2023-03-30

Хамаг нууцаа дэлхийгээр нэг цацаад хаячихдаг усан тэнэг сайд

Шинэ оны дараахан манай тeлeвизээр гарсан Хятадын "Үнэгний ав" олон ангит кино болсон явдлаас сэдэ

2023-03-23