Банкууд 1603 иргэнд 121 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

2021-03-24 434 0

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр гуравдугаар сарын 23-ны байдлаар нийт 330.2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төслийн санхүүжилтэд 66.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. Улмаар 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Банкуудын олгосон ажлын байрыг дэмжих зээлийн хэмжээ гуравдугаар сарын 17-ны байдлаар 6.1 тэрбум төгрөг байсан бол, 22-ны мэдээгээр 41.8 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна.

Урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 391.5 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 166.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,283 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.

Түүнчлэн энэ сарын 22-ны өдрийн байдлаар 361.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкуудад ирснээс 1,603 иргэнд 121.4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ИНЕГ 28 сая долларын тэтгэлгийг 370 хүнд олгожээ

БЗС-ийн мэдээлэл нийтэд хүрч, шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл үүний араас ИНЕГ-ын тэтгэлгээр суралц

2023-05-24

Боловсролын зээлийн санд 1.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ

Долоо хоногийн хугацаанд Боловсролын зээлийн санд 1.1 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн болохыг БШУ-ны с

2023-05-24

Сүхбаатар аймаг 10 сумын Засаг дарга нараа шинэ машинтай болгохоор тендер зарлажээ

Сүхбаатар аймаг нь 13 сумтай бөгөөд үүний 10 сумын Засаг дарга нараа шинэ машинтай болгохоор тендер

2023-05-23