М.Оюунчимэг гишүүний хүүг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ

2021-03-24 404 0

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Учир нь түүний хүү албан тушаалд очихдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, сонгон шалгаруулалтад ороогүй нь ил болж, нийгэмд шүүмжлэл дагуулсан байдаг. Иймд холбогдох хууль журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Түүнчлэн энэ асуудалтай холбоотойгоор эрх баригч МАН-аас ч албан тушаалаас нь чөлөөлөх чиглэлийг холбогдох албаныханд хүргүүлсэн байжээ. Аливаа томилгоог улс төрийн өнгө аясаар биш, хууль журмын дагуу зохион байгуулахыг анхааруулсан байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ц.Хуланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шил

2023-03-23

“Тавантолгой төмөр зам” ХХК томилолтын зардалд 118 сая төгрөг зарцуулжээ

Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр бүх шатны төсвийн захирагч нар хэмнэлтийн горимд

2023-03-23

Б.Бат-Эрдэнэ: Дуучин Д.Болдод газар бэлэглээгүй, хуульд заасан газрыг нь олгосон

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2023.03.16/ хэвлэлийн хурал хийлээ. БОАЖ-ын сайд Б

2023-03-16