БОДИТ ТҮҮХ: МАН буюу МАХН-аас айсан “өвгөн ламын өрөвдөм түүх”

2021-03-23 1374 1

Цаг хатуу, шашин ном хориотой 80-д оны үед одоогийн МАН, тухайн үеийн МАХН-д янаглан хорлуулахгүйн тулд өөрийгөө худлаа өвчтэй гэж харагдуулдаг нэгэн лам хүн Баянхонгорт байв. Тэрээр Баянхонгорт одоогийн аймгийн Гандангийн хажуу дахь овоон дээр өглөө бүр ирж, овоог тойрон ёсолж, өөрөө өөртэйгөө ярин, чангаар хашгиран, дуу дуулж, ёслол үйлддэг байж билээ. Тухайн үед буюу МАХН-н засаглалын үед айлд очоод ном уншсан хүнийг шууд л цагдаа дээр дуудаад янаглан хорлодог цаг байсиймшдээ МАН-г дэмжиж, улсынхаа хөгжлөөс хойш татагчидаа!

Хов зөөж хоолоо олж иддэг бүхэл бүтэн арми Монголд ажиллаж байсийш шүү дээ! Нэмж хэлэхэд, 700 гаран сүм хийд, 20 гаран мянган лам хувраг, цаашлаад Ерөнхий сайд асан А. Амар гээд Чингисийн Алтан ургаас үлдэж хоцорсон бүх хүмүүсийг хядсийм шүү дээ эд нар! Тэгээд одоог хүртэл Ард түмнээсээ ганц уучлал гуйчихгүй л байгаамдаа! Муу хэлээд байдаг хүзүүгүй хүн чинь харин, 1992 онд билүү дээ ард түмнээсээ уучлал гуйж, цагаатгах комиссыг байгуулсан хүн шүү дээ!

Хүмүүс хөөрхий өвгөнийг хараад галзуу, солиотой хүн л гэж боддог, бас тэгж ярилцдаг байсан нь санаанд үлджээ. Чанга чанга хашгираад л өөрөө өөртэйгөө яриад л, яг л галзуу хүн шиг харагддаг байв. Тэгж л өөрийгөө хамгаалж байгаа хэрэг! Буриадуудыг хэрхэн хядсан талаарх “Мойлхон” гэх нэгэн сайхан кинон дээр жүжигчин Алтаншагай худлаа өвчтэй, солиотой хүн болж, МАН буюу тухайн үеийн МАХН-н аймшигт хядлагаас амиа авч үлдсэн талаар тодорхой гардагдаа! Ардчилал ялж, МАХН-н дарангуйлал эцэс болсоны дараа нөгөөх овооны яааг хажууд нь Баянхонгор аймгийн Ламын гэгээний хийдийн шав тавигдаж, баригдсан түүхтэй.

Хүмүүс “Лам нар хийдээ хаана барих вэ гээд мэргэ төлгө буулгасан чинь Гэндэн гуайн овооны яг хажууд барь гэсэн төлөг буусан” гэнээ гэж ярилцаж байхыг миний хоёр дэлдгэр сонссон юмдаг. Ийм л сайхан буянтай хүмүүсийг алж хядаж, залхаан цээрлүүлж байсиймшдээ энэ МАН чинь! Одоо тэгсэн гэнэт хүний эрх мэрх яриад л , ядарсан хүмүүсээр улс төр хийгээд эхэллээ. Энэ бол хүний ёсноос гадуур зүйл шүү дээ! Ядаж байхад нөгөө Үхэр Монголчууд нь тархи угаалтанд нь хурдан итгэхийг нь яана!

МАН ийм л муухай ажил хийсэн, одоо ч хийсээр л, Монголчуудыг янаглан хорлосоор л байна! Одоо бүр түр батлан даалтанд гараад байсан шоронгийн ялтанг УИХ-д залж, хуулийн хамгаалалтанд оруулж, ард түмнээ басамжилан доромжилж байна! Хэзээ энэ МАН-н дарангуйллыг хазаарлаж, улс төрийн тавцангаас зайлуулах вэ Үхэр Монголчуудаа!

Эх сурвалж: SURVALJ.MN, Бичсэн: Хонгор нутаг

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалаанаас нэг супер азтан тодорч, 5-30 сая төгрөг хожлоо

Энэ сарын НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорлоо. Бүртгүүлсэн баримтын тооноос шалтгаалаад авах

2025-03-19

Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж ба

2025-03-13

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11