Б.Баатархүү: Б.Баасанцогт, Х.Идэр нарын замын цагдаад шалгуулж буй бичлэгийг хаанаас цацсан болохыг нь шалгаж байна

2021-03-22 445 1

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Баасанцогт, Х.Идэр нарыг хөл хорионы үеэр тээврийн хэрэгсэл жолоодон, ажлын үнэмлэхээрээ хөдөлгөөнд оролцож байхад нь замын цагдаа зогсоож буй бичлэг сошиалд тархсан.  Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Цагдаагийн байгууллага дотоод үйл ажиллагааны журмын хүрээнд зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид бүгд энгэрийн камер ашигладаг.

Цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байна уу, иргэний маргаан байна уу гэдгийг энгэрийн камертаа бичдэг.  Уг бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан асуудлаар ЦЕГ‑ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулж байгаа. Бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр ил болгодог. Хаанаас бичлэгийг цацав гэдгийг шалгаж байна.” гэлээ.

 

 

LIKE дарж нэгдээрэй !!!
  • Үхснийг нь шалгадгийн… Жир иргэн бай шүүгч бай бичлэг нь ил тод гаргах л ёстой… Яагаад энэ муусайн яллах схем зохиож хүний зовлонгоор хоолодог амьтасыг өмөөрдийн… Энэ бичлэгийг цацсан хүнд баяр хүргье. Бурууд хурц зөвд зөөлөн байх ёстой…

Холбоотой мэдээ

Самранд яваад сураггүй болсон иргэдийг хайхаар нисдэг тэрэг хөөрлөө

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн

2021-07-22

Коронавирусийн халдвартай эмэгтэй биеэ үнэлж, 15 хүнд халдвар тараажээ

Нэр бүхий охид, эмэгтэйчүүдийг орон байраар ханган биеийг нь үнэлүүлж байсан гэх мэдээллийг эх сур

2021-07-22

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт дахин газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт болсон газар хөдлөлт 2021-07-22 18:00 цагийн байдлаар 2021 оны 1 д

2021-07-22