Б.Баатархүү: Дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон

2021-03-22 1264 0

Цагдаагийн ерөнхий газрын вэб сайтад Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг сураггүй алга болсонд тооцсон талаар гуравдугаар сарын 18-нд мэдээлсэн. Харин дуучин Д.Болд энэ талаар “би өргөө гэртээ Ододтой бүжиглье шүу үзээд байж байгаа шүү” хэмээн өөрийнхөө сошиал хуудсаар мэдэгдсэн.

Тэгвэл дуучин Д.Болдыг яагаад ингэж сураглах болсон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад,  “Дуучин Д.Болдын тухайд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлтэй хэргийг цагдаагийн байгууллагад даалгасан.

Журмынхаа дагуу тухайн хариуцагчийг бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхээс цагдаагийн байгууллагад даалгасан. Харин дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажиллагаа зогссон” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ч.Номин: Хууль эрхзүйн зохицуулалт байхгүй л бол цалин нэмэгдэх үндэслэлгүй

Ойрын өдрүүдэд Соёлын яамтай холбоотой маргаан сошиалд нэлээд газар авч байна. Уран бүтээлчид эхнээс

2023-05-12

“THE HU” хамтлаг Монголд тоглох уу

Амьд хөгжим, рок урсгал сонирхогчид Монголын хөгжим сонсогчдын дунд цөөн биш. Тэр дундаа дэлхийд Мон

2023-05-02

“Зүрхэн зүг” адал явдалт кино үзэгчдийн талархлыг хүлээгээд байна

Монголын кино урлагийн салбарт “Warm Pictures” нэртэй продакшин шинээр бүл нэмэн мэндэлж,  анхны ура

2023-04-24