Монголчуудын нефтийн үйлдвэртэй байх боломжийг тасалдуулсан түүх

2025-04-24 85 0

Орос Улс манай Монгол Улсын Дорноговь аймгийн Зүүнбаянгийн нефтийн ордод түшиглэсэн нефть боловсруулах үйлдвэрийг анх 1950-иад оны эхээр барьж байгуулж, уг нефтийн ордоос олборлосон тосыг нэрж автобензин, дизелийн түлш гаргаж байсан нь Монгол Улса дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй болсон байдаг.

Монголд түүхий нефть хайх, олборлох, боловсруулах ажлыг эрхлэх “Монгол нефть” трестийг ЗХУ 1949 онд байгуулсан.
Зүүнбаянгийн нефть олборлох үйлдвэр 1950 оны 12-р сард ашиглалтанд орж, энэ ондоо 209.4 тонн тос олборложээ. 1951 оны 1-р сарын 1-ний байдлаар бүгд 10 цооногийг ашиглаж байсан боловч боловсруулах үйлдвэр бүрэн ашиглалтанд ороогүйгээс 1951 оны 3-р сараас 24-нөөс 7-р сарын 26 хүртэл олборлох үйлдвэрийг түр зогсоосон байв.

1951 онд газрын тос боловсруулах үйлдвэрийн энгийн нэрлэгийн байгууламж, 1952 оноос дулааны крекинг байгууламж, 1952 оны сүүлчээр коксын байгууламж ашиглалтанд тус тус оржээ. Ингэснээр Зүүнбаянд Нефтийн үйлдвэрийн иж бүрэн цогцолбор бий болсон. Үйлдвэр олборлосон нефтийнхээ 25%-ийг автобензин, 12,9%-ийг дизелийн түлш, 4,4%-ийг кокс, 48%-ийг мазут болгон гаргаж байжээ.
1957 оны 5-р сард Москва хотноо Монгол, Зөвлөлтийн засгийн газар хоорондын хэлэлцээрээр “Монгол нефть” трестийн Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн цогцолборыг Монголд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэжээ.

БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгч ЗХУ-д айлчилсан дүнгийн тухай мөн оны 7-р сард болсон АИХ-ын гурав дахь удаагийн чуулганы илтгэлд ЗХУ-ын хүчээр геологи хайгуулын ажил хийж, нефть олборлож, боловсруулах үйлдвэр байгуулж, Дорноговь аймагт нефтийн үйлдвэрийн ажилчдын тохилог хотхон буй болсон. Үүнд ЗХУ 600 гаруй сая рубль зарцуулсан. Одоо тэр үйлдвэр нефтийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний нилээд хэдэн хувийг хангаж байгаа ба уг үйлдвэрийг Монгол улсад үнэ төлбөргүй шилжүүлж байгаа тухай мэдээлсэн байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Монгол нефть” трестийн барилга байгууламж, Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн цогцолборыг Монгол Улсад шилжүүлэх хоёр улсын комисс томилогдож, Зөвлөлтийн талаас ЗХУ-ын Нефтийн Үйлдвэрийн яамны орлогч сайд В.И.Кулявин, Монголын талаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Г.Балжид нар даргалжээ.

Нефтийн цогцолборыг хүлээн аваад “Монгол нефть” трестийг татан буулгаж, Аж Үйлдвэрийн яамны харъяа Нефтийн үйлдвэрүүдийг удирдах газрыг байгуулсан юм. Нефтийн үйлдвэрүүдийн удирдах газрын даргаар Лувсанчоймбол /Аж Үйлдвэрийн яамны сайд, Улаанбаатар хотын дарга зэрэг албан тушаал хашиж байсан/ томилогдож байжээ.
1955 оноос Москвагийн Нефть хийн аж үйлдвэрийн дээд сургуульд оюутан явуулж 1960 онд нефтийн өрөмдлөг, нефть боловсруулалт, нефтийн инженер механикчаар Ц.Багмид, Ц.Эрдэнэ, Ц.Доржхүү нар төгсөн ирж Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт ажилласан билээ. 1966 оныг хүртэл нийтдээ 20 гаруй инженер бэлтгэгдэн ихэнх нь тус үйлдвэрт ажилласан юм.

1961 оны 5-р сард Нефтийн үйлдвэрүүдийг удирдах газрыг Нефтийн үйлдвэр болгон өөрчилж тусдаа аж ахуйн тооцоон дээр ажиллаж байсан үйлдвэр аж ахуйг үйлдвэрийн цех болгон өөрчилсөн юм. Харин өрөмдлөгийн контор тусдаа аж ахуйн тооцоотой үйлдсэн. Энэ өөрчлөн байгуулалтаар Нефтийн үйлдвэр нь Олзворын хэсэг, Нефть боловсруулах цех, Товарын цех, Лаборатори, Уур, усны цех, Цахилгаан цех, Хүчилтөрөгчийн станц, Механик цех, Автобааз, Орон сууцны хэсэг, Сайншандын нефтьбааз, Материал хангамжийн контор зэрэг үндсэн цех, өрөмдлөгийн контор зэрэг нэгж хэсгүүдтэй болов. Мөн үйлдвэрийн даргаар Ш.Лувсанжамц, үйлдвэр эрхэлсэн орлогч буюу ерөнхий инженерээр Ц.Багмид, Санхүү эрхэлсэн орлогч даргаар Бөндөгөө нар ажиллаж байв.
Гэвч цагаач Хятадууд 1969 онд хорлон сүйтгэж дэлбэлээд Монголчуудын нефтийн үйлдвэртэй байх боломжийг тасалдуулсан түүхтэй. Одоо ч Хятадууд болон Монгол дахь цагаач Хятадууд тэдний эрлийз хурлийз нар Монгол Улсад нефтийн үйлдвэр барих ажиллагааг хааж боож Хятадууд өөрсдөө Монголын газар дороос түүхий нефтийг хяналтгүй олборлон Хятад руу зөөсөөр байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Монголчуудын нефтийн үйлдвэртэй байх боломжийг тасалдуулсан түүх

Орос Улс манай Монгол Улсын Дорноговь аймгийн Зүүнбаянгийн нефтийн ордод түшиглэсэн нефть боловсруул

2025-04-24

Б.Дэлгэрсайханы найз Ц.Энхтүвшингийн тендер түүж, төсөв хонхойлгодог ноцтой баримт

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа, 33 жилийн түүхтэй “Шивээ овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирл

2025-04-23

“Бадрах энержи” ХХК-ийн захирлын биед халдсан хэргийг шалгаж байна

“Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсантай холбогдуулж Монголын Уул

2025-04-23