Б.Дэлгэрсайханы найз Ц.Энхтүвшингийн тендер түүж, төсөв хонхойлгодог ноцтой баримт

2025-04-23 121 0

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа, 33 жилийн түүхтэй “Шивээ овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Завхан аймгийн уугуул Ц.Энхтүвшин гэгчийг 2017 оны тавдугаар сард томилсон. Анх томилогдохдоо л “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы шахааны хүн” гэх хаягтай, шошготой очиж байв, “Шивээ овоо” ХК-д. Судлаад үзвэл, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Шивээ овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин хоёр үнэхээр л эртний найзууд ажээ. Тодруулбал, Б.Дэлгэрсайхан, Ц.Энхтүвшин хоёр 1987 онд НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль буюу одоогийн Хууль сахиулах их сургуулийг хуульч мэргэжлээр хамт төгсжээ. Улмаар 1987 ондоо Б.Дэлгэрсайхан нь Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар, Ц.Энхтүвшин нь Завхан аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр тус тус томилогдож очсон байгаа юм. Тэдний нөхөрлөл үргэлжилсээр, 2016 онд УИХ-ын гишүүн болсон Б.Дэлгэрсайхан Ц.Энхтүвшинг Замын-Үүдийн Гаалийн газарт албаны даргаар түр томилуулж, улмаар 2017 оны тавдугаар сард “Шивээ овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал болгож дэвшүүлсэн ажээ. Хариуд нь Ц.Энхтүвшин 2020 оны УИХ-ын сонгуулиар Б.Дэлгэрсайханы Ерөнхий менежерээр ажиллаж, хүн хүч, хөрөнгө мөнгийг нь хариуцаж байжээ.

Хамгийн ноцтой нь, Ц.Энхтүвшинг “Шивээ овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал болсноос хойш тус компани туж алдагдалтай, өртэй ажиллаж байгаа. 2021 онд л гэхэд Шивээ овоо” ХК 8.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, татварт 11 тэрбум төгрөгийн өртэй гарсан. Гэтэл удирдаж буй төрийн компани нь ийнхүү дампуурлаа зарлах хэмжээнд хасахтай ажиллаж байхад Ц.Энхтүвшингийн хувийн компани нь тендер түүж, төсөв хонхойлж, түүхэнд байгаагүйгээрээ ашигтай ажиллаж буй ажээ.

“Шивээ овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин 2020 оны нэгдүгээр сард өөрийн эхнэр О.Оюун-Ундрахыг төрсөн дүү нар болох Ц.Энхтөр, Ц.Энхтайван нарынхаа үүсгэн байгуулсан “Мон Тиско” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгожээ. Энэ компани анх 2014 онд байгуулагдсан боловч үйл ажиллагаа явуулдаггүй, “X” тайлан өгдөг, “цүнхний” компани байсан аж. Гэтэл “Мон тиско” ХХК 2020 оны нэгдүгээр сард “Шивээ овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшингийн эхнэр О.Оюун-Ундрахын мэдэлд ирмэгцээ “Багануур” ХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Шивээ овоо” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерүүдэд тасралтгүй оролцож, төвөшгүй шалгарч эхэлсэн байна.

“Багануур” ХК-ийн “Дугуй САТ/27.00R49/” нийлүүлэх 2.2 тэрбум төгрөгийн тендер,
“САТ-777 дугуй” нийлүүлэх 1.3 тэрбум төгрөгийн тендер,
“Дугуйт ачигчийн дугуй” нийлүүлэх 208 сая төгрөгийн тендер,
“Нүүрс тээвэр болон туслах тоног төхөөрөмжийн дугуй” нийлүүлэх 486 сая төгрөгийн тендер,
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Хүнд машин механизмын дугуй засвар”-ын 74.3 сая төгрөгийн тендер
“Дугуй засварын үйлчилгээнд шаардлагатай материал”-ын 41.8 сая төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгарчээ.

Мөн Ц.Энхтүвшин өнгөрөгч 2022 оны хоёрдугаар сард өөрийн удирдаж буй “Шивээ овоо” ХК-ийнхаа “Технологийн автомашины дугуй” нийлүүлэх 1.0 тэрбум төгрөгийн тендерт төрсөн дүү нар болон эхнэрийнхээ “Мон Тиско” ХХК-ийг оролцуулаад амжжээ.

Эх сурвалж: Г.Ган-Очир

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Б.Дэлгэрсайханы найз Ц.Энхтүвшингийн тендер түүж, төсөв хонхойлгодог ноцтой баримт

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа, 33 жилийн түүхтэй “Шивээ овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирл

2025-04-23

“Бадрах энержи” ХХК-ийн захирлын биед халдсан хэргийг шалгаж байна

“Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсантай холбогдуулж Монголын Уул

2025-04-23

Хоёрдугаар ангийн охиноо зодсон аавыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр цахим орчинд нэгэн сургуулийн хоёрдугаар ангийн сурагч охин гэ

2025-04-23