
2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр цахим орчинд нэгэн сургуулийн хоёрдугаар ангийн сурагч охин гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл нийтлэгдсэн. Охины аав нь “оройтож орж ирлээ гэх шалтгаанаар” охиноо зодсон бөгөөд охины нуруу нь өвдөөд байна гэхээр нь ангийн хүүхдүүд болон багш нар нь үзтэл ийм болсон байжээ.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор охины аавыг гадуур байцааж буй талаар эх сурвалж мэдээллээ. Харин охиныг холбогдох байгууллагаас хамгаалалтад аваад байгаа юм.
Цаашид хэргийг нарийвчлан шалгаж, хууль ёсны дагуу шийдвэрлэхийг холбогдох байгууллагууд мэдэгдэж байна.
0 cэтгэгдэлтэй