
Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Монгол банк хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд иргэд, олон нийтэд санхүүгийн зөвлөгөө мэдээлэл өгөх, мэдээллийн төвийг Даланзадгад суманд нээж өнөөдөр албан ёсоор нээлтийн арга хэмжээ боллоо.
Улсын хэмжээнд анх удаа орон нутагт санхүүгийн боловсролын мэдээллийн төвтэй болж байгаагаараа онцлог юм. Иргэдэд хувийн болон өрхийн төсөв санхүүгээ зөв удирдах, хуримтлалын ач холбогдол, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах зэрэг мэдлэг мэдээллийг түгээхээс гадна хүүхэд багачуудад санхүүгийн мэдлэгийг бага наснаас нь олгох зорилготой юм.
Цаашид тус төвөөр дамжуулан сургалт, зөвлөгөө, нээлттэй уулзалт зэрэг олон төрлийн санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулж санхүүгийн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
0 cэтгэгдэлтэй