“Сакура” сургуулийн багш эцэг, эхийг нь хөгжлийн бэрхшээлтэй хэмээн сурагчаа ялгаварлан гадуурхжээ

2021-03-16 1906 7

Сүүлийн жилүүдэд манай улсын боловсролын салбарт өндөр төлбартэй хувийн сургуулиуд ихээр байгуулагдах болсон. Тэдний нэг нь  Ерөнхий боловсролын хувийн хэвшлийн боловсон хүчинтэй “Сакура” сургууль. Тус сургуулийн жилийнх нь төлбөр хамгийн багадаа 7 500 000 төгрөгөөс эхлэнэ.

Монголдоо л гайгүй үнэтэй, үнэ дагаад чанартай гэж ойлгодог эцэг эхчүүд “Сакура” сургуульд хандах нь цөөнгүй. Харамсалтай нь тус сургуульд хүүхдээ даатгасан ээж аав та ямар сургуульд хэрхэн сурч байгааг нь анзаарах хэрэгтэй болжээ. Учир нь тус сургуулийн нэгэн багш сурагчаа ялгаварлан гадуурхсан,  бусдын нүдэн дээр дээрлэхсэн өнгө аястай харьцсан гэх таагүй мэдээ байна.

Тодруулбал, “Сакура” Ерөнхий боловсролын сургуулийн 2-р дугаар ангийн багш онлайн хичээл орж байх үеэр ангийнхаа сурагч охиныг 23 сурагчийн өмнө эцэг эхийг нь хөгжлийн бэрхшээлтэй, төлбөрийн чадамжгүй, энэ сургуульд тэнцэхгүй хүүхэд мэтээр ялгаварлан доромжилсон гэх мэдээлэл байгаа юм.

Үр хүүхдээ сайн сургуульд суралцуулж, сайн боловсрол эзэмшүүлнэ гэдэг эцэг эх болгоны хүсдэг зүйл. Тэгвэл чанар, нэр төр гэхээсээ өмнө таны хүүхдийн нэр хүнд тус сургуульд ямар байгааг анзаараад харахад илүүдэхгүй болов уу. Олны өмнө гутаан доромжилж, сэтгэл зүйн дарамтанд орсон хүүхдийн сурлагын түвшин хэд дахин буурдаг гэх. Өндөр төлбөр төлж хүмүүжил аваад байна уу, хүчирхийлэлд өртөөд байна уу.

SURVALJ.MN

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

15 настай охин согтуурч, найз хөвгүүнээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

Өнгөрөгч ням гарагт буюу хоёрдугаар сарын 02-нд БГД-т 15 настай охин 16 настай найз хөвгүүнээ хутгал

2025-02-04

Энэ сарын 15-18-ны хооронд хүйтний эрч суларна

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тус га

2025-01-14

Хоёр эмэгтэйн амь хөнөөсөн хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болжээ

Цагдаагийн албан хаагчид хоёр хүнийг хөнөөсөн ноцтой гэмт хэргийг өнгөрсөн оны зургаадугаар сард илр

2025-01-14