БНСУ, Герман, АНУ зэрэг улс Монгол иргэдийг хилээс буцаах тохиолдол олширчээ

2025-04-14 190 0

2025 оны эхнээс хойш улс орнууд хил дээр хяналтаа чангатгаж, зорилгын тодорхойгүй, хууль бусаар оршин суух магадлалтай иргэдийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаа талаар Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газрууд анхааруулж байна.

Тухайлбал, БНСУ, Герман, АНУ зэрэг оронд монгол иргэдийг буцаах тохиолдол олширчээ. Өмнөд Солонгосын хувьд 2024 онд 1700 гаруй иргэнийг хилээс буцаасан байна. Ихэнх тохиолдолд виз, тийз, буудлын захиалга зэрэг шаардлагатай бичиг баримт бүрэн байсан ч “зорилго тодорхойгүй” гэсэн үндэслэлээр буцааж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Герман улс руу зорчиход ч мөн адил буудлын захиалга, буцах тийз, аяллын хөтөлбөр, урилга, санхүүгийн эх үүсвэрийн нотолгоо зэргийг шалгаж байгаа тул иргэдийн бэлтгэл чухал болжээ.

АНУ-ын хил дээр ч визтэй ч зорилгоо ойлгомжгүй тайлбарласан, эсвэл баримт бичгийн зөрчилтэй иргэдийг буцаах тохиолдол нэмэгдэж байгаа талаар мэдээлж байна.

Элчин сайдын яамд иргэдийг зорчихоос өмнө бичиг баримтаа нягт шалгах, зорилгоо тодорхой тайлбарлаж сурах, шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэхийг анхааруулж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

БНСУ, Герман, АНУ зэрэг улс Монгол иргэдийг хилээс буцаах тохиолдол олширчээ

2025 оны эхнээс хойш улс орнууд хил дээр хяналтаа чангатгаж, зорилгын тодорхойгүй, хууль бусаар орши

2025-04-14

Эхнэр нь нууц амрагтайгаа нийлэн нөхрийнхөө хоол, тарианд уксус хийж хөнөөхийг завджээ

2024 оны есдүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумд 36 настай эмэгтэй О, 10 жилийн туршид г

2025-04-12