
Энэ бямба гаригт Хятадын нийслэл Бээжин болон нутгийн хойд хэсгээр салхины хүч 150 км/цаг хүрсэн сүүлийн 50 гаруй жил тохиолдоогүй хүчтэй шуурга шуурчээ.
Шуурганы улмаас 838 нислэг цуцлагдаж, 300 орчим мод булгарч унасан байна.
Иймд улбар шар өнгийн сэрэмжлүүлгийг Бямба гаригт гаргажээ.
Хүчтэй салхилах тул гэрээсээ гарахгүй байхыг холбогдох албаныхан уриалсан. Тэр бүү хэл 50 кг-аас бага жинтэй хүмүүсийг болгоомжтой байхыг сануулсан байна.
Хүчтэй салхи нь амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх төлөвтэй байна.
0 cэтгэгдэлтэй