Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г. Арсланхуягаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны даргаар ахлуулсан ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзлаа.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй ажлууд, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээний талаар танилцуулав. Мөн иргэдийг эрүүл, аюулгүй орчин нөхцөлөөр хангах чиглэлээр хэрэгжүүлж буй “Ногоон бүс” төслийн хүрээнд камержуулалт, камерын дэд хяналтын төвийг ашиглалтад оруулах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.
Post Views: 180
0 cэтгэгдэлтэй