Н.Ганибал: АН төр барих боловсон хүчний чадамжаа сайжруулах бодлогыг барина

2025-04-11 110 0

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Зууны мэдээ” сонинд цаг үеийн асуудлаар ярилцлага өгчээ.

Тэрбээр, ярилцлагадаа “АН-ын өнгөрсөн хоёр удаагийн ялагдал бол нэгдмэл байж чадаагүйд байгаа юм. Мөн манай нам боловсон хүчингүй болж байгаа ийм цаг үе ирсэн байна. Тэгэхээр бид Хамтарсан Засгийн газрын үед боловсон хүчнүүдээ чадавхжуулах ажлыг зайлшгүй хийх ёстой. 1980, 1990-ээд оны залуучууд маань төрд ажиллах чадамж, туршлагагүй байгаа. Яагаад гэхлээр өнгөрсөн найман жил эрх баригч нар АН-ын гэсэн бүх хүмүүсийг халсан, тэнд ажиллах орон зайг нь хаасан. Тийм учраас бид одоо нээж, АН төр барих боловсон хүчний чадамжаа сайжруулах бодлогыг барина. Эв нэгдэл бол одоо бидний хамгийн том сорилт болж байна. Мэдээж ардчилсан үзэл баримтлалтай намууд жижгэрч олон нам бий болж байдаг. Бид бүгдийг нь нэгтгэж эв нэгдэлтэй байх зорилгын дор нэгдэж ажиллана. Генсекийн хувьд энэ ажлыг хийнэ гэж бодож байна. Мөн бид асуудлыг зөвхөн сөрөг хүчний байр сууринаас шүүмжлэхээс гадна бодлого боловсруулдаг, олон нийтэд таниулдаг байх хэрэгтэй. Мөн тэр бодлогыг Монгол Улсын бодлого болгож хэрэгжүүлдэг ийм л нам байхын төлөө зүтгэнэ” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Эхнэр нь нууц амрагтайгаа нийлэн нөхрийнхөө хоол, тарианд уксус хийж хөнөөхийг завджээ

2024 оны есдүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумд 36 настай эмэгтэй О, 10 жилийн туршид г

2025-04-12

Шуурхай: Багш нь насанд хүрээгүй сурагчаа хүчиндсэн жигшүүрт хэрэг гарчээ

Дунд сургуулийн багш нь насанд хүрээгүй сурагчаа хүчиндсэн жигшүүрт хэрэг энэ сарын эхээр гарчээ. То

2025-04-11

Н.Ганибал: АН төр барих боловсон хүчний чадамжаа сайжруулах бодлогыг барина

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал "Зууны мэдээ" сонинд цаг үеийн асуудлаар ярилцлага өгчэ

2025-04-11