
Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн УИХ-тай зөвшилцөж зургаан жилийн хугацаагаар томилдог. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлэн томилж байлаа. Бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг улираан томилох санал гаргасан юм. Түүний саналыг УИХ дахь намын бүлгүүд, Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэлэлцэн дэмжээд байв.
УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь мөн улираан томилохыг дэмжлээ.
0 cэтгэгдэлтэй