
Сүхбаатар дүүргийн 14-р хороонд ногооны хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 12:35 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34, 74 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэн Э-гийн хашаанд 3 га талбайд шар өвс, иргэн Ц-гийн хашаанд 0.1 га талбайд шар өвс, 4 м хашаа, 4х2 метрийн хэмжээтэй амбаар, иргэн О-гийн хашаанд 0.1 га талбайд шар өвс, 2 м хашаа, иргэн Д-гийн хашаанд 0.1 га талбайд шар өвс, “Портер” загварын автомашин, хураалттай түлшний мод тус тус шатаж байсныг унтраасан байна.
0 cэтгэгдэлтэй