12 мянган жилийн өмнө устаж алга болсон чоныг бүтээжээ

2025-04-09 10 0

АНУ-ын Даллас хотод төвтэй биотехнологийн Colossal Biosciences компани устаж үгүй болсон амьтдыг сэргээн амьдруулах ер бусын зорилгодоо томоохон амжилт гаргаснаа мэдээлжээ.

Даваа гарагт тус компани Хойд, Өмнөд Америкт 12 мянган жилийн өмнө устаж үгүй болсон гэгддэг “Aenocyon dirus” зүйлийн гурван чоно бүтээснээ зарласан байна. 35 кг жинтэй Ремус, Ромулус нэртэй ах дүү хоёр, мөн Калиси нэртэй эмэгчнийг АНУ дахь нууц байршилд үхэр, буга, адууны махаар тэжээн өсгөж байгаа бөгөөд нас бие гүйцэхдээ жирийн саарал чононоос 20-25 хувь том биетэй, 64 кг орчим жинтэй болцгоохыг мөн мэдээлжээ.

Ген засварлах технологи ашиглан арслан зааныг дахин амьдруулахаар ажиллаж буйгаа 2022 онд зарлаж, дэлхий дахины анхаарлыг татаж байсан Colossal энэ оны эхээр “Бөгжний эзэн” киноны найруулагч Питер Жэксон тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас өндөр дүнтэй санхүүжилт босгосноор зах зээлийн үнэлгээгээ 10 тэрбум ам.долларт хүргээд байв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хятад: 50 кг-аас бага жинтэй хүмүүсийг болгоомжтой байхыг сануулжээ

Энэ бямба гаригт Хятадын нийслэл Бээжин болон нутгийн хойд хэсгээр салхины хүч 150 км/цаг хүрсэн

2025-04-13

12 мянган жилийн өмнө устаж алга болсон чоныг бүтээжээ

АНУ-ын Даллас хотод төвтэй биотехнологийн Colossal Biosciences компани устаж үгүй болсон амьтдыг сэр

2025-04-09

БНСУ-д гарсан түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ

Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүсэд гарсан ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ. Түйм

2025-03-26