
Ө.Батзул агсны амиа алдсан ослын хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Отгонбатад холбогдох хэргийг шүүх хурлыг энэ сарын 21-ний өдөр товложээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Ц.Отгонбатад холбогдох хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдөр хэлэлцэхээр болсон ч хойшлуулсан.
Учир нь яллагдагч Ц.Отгонбат нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлтийг гаргасан боловч шүүх түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байна. Тиймээс шүүх хурлыг энэ сарын 21-ний өдөр товложээ.
0 cэтгэгдэлтэй