
Баянзүрхийн товчоо орчимд өчигдөр /2025.04.07/ 12 настай хүүхэд автомашинд дайруулсан ноцтой осол гарчээ. Ослын улмаас хүүхэд “Тархиндаа гэмтэл авч, шилбэ нь хугарсан биеийн байдал сайнгүй байгаа. Хагалгаанд орох заалттай” гэдгийг ар гэрийнхэн нь мэдэгджээ. Камерийн бичлэгээс харвал, явган хүний гарцтай хэсгээр хүүхдүүд гарах явцад 1, 2-р эгнээний автомашинууд зам тавьж өгсөн 3-р эгнээгээр хурдтай явсан “Приус-30” маркийн автомашин зогсолгүйгээр тухайн хүүхдийг мөргөсөн аж.
Ослыг Тээврийн цагдаагийн албанаас үргэлжлүүлэн шалгаж байна.
0 cэтгэгдэлтэй