“Оюу толгой” компанид коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар өчигдөр хэвлэлүүүдээр мэдээлсэн. Тэгвэл тухайн иргэний лабораторийн шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвартай нь батлагджээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Оюутолгойд нэг тохиолдол батлагдсан нь үнэн. Уг хүнийг Улаанбаатарт авчирч, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Ойрын хавьтлын 20 орчим хүнийг Ханбогд суманд тусгаарлан, хариу арга хэмжээг авч байна” гэлээ. Мөн Тусгаарлах байранд 77 настай эмэгтэй нас барсан гэдгийг хэллээ.
0 cэтгэгдэлтэй