Украинтай тулалдаж байгаа Умард Солонгосын 3000 гаруй цэрэг хохирол амсжээ

2025-01-14 124 0

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр дайны талбараас Умард Солонгосын хоёр цэргийг олзолсон тухай мэдээлсэн. Умард Солонгосын олзны хоёр цэргийг ОХУ-д олзлогдсон Украины цэргүүдээр солино гэдгээ Зеленський хэлсэн байна.

Тэгвэл өнөөдөр Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба шинэ мэдээлэл өглөө. Тус албаны мэдээнд дурдсанаар УКраины дайнд Оросын талд байлдаж байгаа Умард Солонгосын 3,000 цэрэг амь нас, эрүүл мэндээрээ хохирсон гэжээ. Тодорхой хэлбэл Умард Солонгосын 300 цэрэг дайны талбард амь үрэгдэж, 2,700 цэрэг гэмтэж шархадсан гэж мэдээллээ. Өмнөд Солонгосын тагнуулын алба Умардын цэргүүд орчин үеийн дайны арга барил, тактикын тухай мэдээлэл дутмаг, ойлголтгүй байгаагаас олноороо хохирол амсаж байна гэжээ. 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хятад: 50 кг-аас бага жинтэй хүмүүсийг болгоомжтой байхыг сануулжээ

Энэ бямба гаригт Хятадын нийслэл Бээжин болон нутгийн хойд хэсгээр салхины хүч 150 км/цаг хүрсэн

2025-04-13

12 мянган жилийн өмнө устаж алга болсон чоныг бүтээжээ

АНУ-ын Даллас хотод төвтэй биотехнологийн Colossal Biosciences компани устаж үгүй болсон амьтдыг сэр

2025-04-09

БНСУ-д гарсан түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ

Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүсэд гарсан ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ. Түйм

2025-03-26