Сургуулийн ЁЗДХ: Хүүхэд зодсон багшид арга хэмжээ авна

2024-12-24 2026 17

Архангай аймгийн 2-р сургуулийн багш А.Мягмарсүрэн гэгч багшийн сурагчаа хэрцгий байдлаар зодож буй бичлэг манай сайтын цахим сүлжээд нийтлэгдсэн.

Энэ талаар тус аймгийн Боловсролын газраас , “Сурагчаа зодсон асуудал өчигдөр аймгийн ерөнхий боловсролын 2-р сургууль дээр гарсан байна. Бид энэ талаар яг одоо хуралдаж байна.” гэлээ.

Мөн энэ талаар 2-р сургуулийн захирал н.Гэрэлчулуун “Манай сургуулийн 3-р ангийн багш хүүхдээ зодсон гэх асуудал өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болсон байна.Тухайн багшийг шалгаж байна.

Багшийн хувьд манай сургуульд 8 жил ажилласан туршлагатай багш. Ийм явдал гаргасанд харамсаж байна. Өмнө ийм асуудал гарч байгаагүй. Тухайн багшийн зэргийг хэлэх боломжгүй байна.

Сургуулийн зүгээс Ёс зүйн дэд хороо хуралдаж, багшийн ёс зүйн дүрмийн дагуу арга хэмжээ авна” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2025” сарын аян Өмнөговь аймагт эхэллээ

Өмнөговь Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмө

2025-04-15

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалт Өмнөговь аймагт боллоо

“Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” уриан дор орон даяар зохион байгуула

2025-04-14