Согтуугаар осгож нас барах тохиолдол нэмэгджээ

2024-12-09 127 1

Хүйтний эрч чангарсан энэ үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж осгож нас барах тохиолдол ихсэж байна гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Увс аймагт А гэх эмэгтэй осгосон байдалтай нас баржээ. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгаж байна. Иргэн А-г гэрээсээ гараад сураггүй болсон хэмээн Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж байжээ.

Мөн Булган аймгийн Хүүшийн хөндий гэх газар 47 настай эрэгтэй Д нь согтуу үедээ мотоцикл унаж яваад осолдон амь эрсджээ.

Иймд хүйтний эрч чангарч байгаа үед иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ орой үдшийн цагаар ганцааранг нь явуулахгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

15 настай охин согтуурч, найз хөвгүүнээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

Өнгөрөгч ням гарагт буюу хоёрдугаар сарын 02-нд БГД-т 15 настай охин 16 настай найз хөвгүүнээ хутгал

2025-02-04

Энэ сарын 15-18-ны хооронд хүйтний эрч суларна

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тус га

2025-01-14

Хоёр эмэгтэйн амь хөнөөсөн хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болжээ

Цагдаагийн албан хаагчид хоёр хүнийг хөнөөсөн ноцтой гэмт хэргийг өнгөрсөн оны зургаадугаар сард илр

2025-01-14