Шарсан дүпү, чипс зэрэг гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулав

2024-11-05 28 0

Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр  сургууль, цэцэрлэгийн орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй  хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж буй эсэхэд хяналт шалгалт хийхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгоэнн.

Үүний дагуу  Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч,  Эрүүл мэндийн газрын улсын байцаагч нар хамтран сургууль, цэцэрлэгийн орчмын  хүнсний дэлгүүр, түц, мухлаг, яналт шалгалт хийсэн байна.  Шалгалтаар БНХАУ-д улсад үйлдвэрлэсэн гарал үүслийн бичиггүй, шинжилгээний дүгнэлтгүй, хаяг шошгын зөрчилтэй шарсан дүпү, чипс зэрэг хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж буй зөрчлүүд илэрчээ.

Энэ нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь заалтыг зөрчиж байгаа тул 153 ш шарсан дүпү, 40 ш чипс хураан авч,  улсын байцаагчийн устгалын акт үйлдэж, цаашид худалдан борлуулахыг хориглох тухай дүгнэлт гаргасан байна.

Түүнчлэн хүнсний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжид  гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнийг  худалдан борлуулахгүй байх талаар зөвлөгөө мэдээлэл өгчээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж ба

2025-03-13

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11

Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажи

2025-03-11