Эрдэнэтийн гэр хорооллын 210 гаруй айл өрх ИШС-д холбогджээ

2024-11-12 58 0

Орхон аймаг гэр хорооллын айл өрхүүдийг хашаандаа тав тухтай амьдрах нөхцлөөр хангах, агаарын бохирдлыг багасгах зорилгоор “Миний гудамж Бидний гэр” төслийг хэрэгжүүлсэн.
Тус ажлын хүрээнд Рашаант, Цагаанчулуут, Булаг, Баянбулаг, Наран, Дэнж зэрэг гэр хорооллын 9 багт 5 хос шугам суурьлуулж 1245 айл өрх холбогдох боломжийг бүрдүүллээ. Өнөөдрийн байдлаар нийт 210 гаруй айл холбогдоод байна.
Энэ онд Дэнж багийн зүүн дэнж хэсэгт дулаан, хэрэгцээний халуун ус, цэвэр усны шугам суурьлуулж 107 айл өрх хашаандаа ая тухтай амьдрах нөхцөл бүрдлээ. Үүнд орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөг төсөвлөгдөж ажлын гүйцэтгэгчээр “Хөх тавилан” ХХК ажиллажээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2025” сарын аян Өмнөговь аймагт эхэллээ

Өмнөговь Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмө

2025-04-15

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалт Өмнөговь аймагт боллоо

“Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” уриан дор орон даяар зохион байгуула

2025-04-14