Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Агаар Орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Тавантолгой түлш компанийн удирдлагууд компанийн үйл ажиллагаа, өнгөрсөн хугацаанд хийгдсэн өргөтгөл шинэчлэлийн ажил, хүрсэн ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн шахмал түлшний чанар, стандарт, технологийг илүү сайжруулах шийдлийн талаар болон угаарын хийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх боломжийн талаар санал солилцлоо.
Тавантолгой түлш компани өмчлөлийн хувьд Улаанбаатар хотын харьяанд шилжсэн. Тиймээс цаашид компанийн бодлого, үйл ажиллагаа нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдаж байж агаар, орчны бохирдлыг бууруулах ажил илүү үр дүнтэй урагшилна.
0 cэтгэгдэлтэй