ОРХОН: Болзошгүй аваарын зардлаас 99 сая төгрөгийин санхүүжилтыг шийдвэрлэж, инженерийн шугам сүлжээг бүрэн шинэчилж байна

2024-11-19 85 0
Говил багийн Хонхорын 22, 23, 24, 25 дугаар байрны гаднах 200 м урттай, 3 хос инженерийн шугамыг шинэчилж байна.
Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу өнгөрсөн долоо хоногт холбогдох албаныханы хамтаар газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан.
1985 онд ашиглалтад орсон тус инженерийн шугам сүлжээг өнгөрсөн хугацаанд хэсэгчлэн засварлаж ирсэн ч аваарын нөхцөл байдал үүсэн, 4 байрны 60 гаруй айл өрхийг халаах боломжгүйд хүрсэн.
Тиймээс аймгийн Болзошгүй аваарын зардлаас 99 сая төгрөгийин санхүүжилтыг шийдвэрлэж, гадна инженерийн шугам сүлжээг бүрэн шинэчилж байна.
Гүйцэтгэгч “Соотон чоно” ХХК 3 хоногийн хугацаанд шугам угсралтын ажлаа дуусгана. Үүний дараа мэргэжлийн байгууллагууд айл өрхүүдийг богино хугацаанд холбоход анхаарч, бэлтгэл хангаж байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Монгол эмэгтэй Японд хулгайн хэрэгт сэжиглэгджээ

Монгол Улсын иргэн Х гэх 36 настай эмэгтэй Япон улсад хулгайн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Туха

2025-04-11

Дөрвөн айлын хашаанд гал гарч байсныг унтраажээ

Сүхбаатар дүүргийн 14-р хороонд ногооны хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн

2025-04-10

Ө.Батзул агсны амиа алдсан ослын хэргийн шүүх хурлыг энэ сарын 21-нд товложээ

Ө.Батзул агсны амиа алдсан ослын хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Отгонбатад холбогдох хэргийг шүүх х

2025-04-09