Шүүхийг шүүж, нэрээ цэвэрлээч Ерөнхийлөгчээ!

2021-03-11 579 0
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэгддэг А.Гансүх нь бичлэг задарсан Б.Баасанцогт гэгчийг танинаа гээд улайчихлаа. Нээрээ л А.Гансүх зам тээврийн сайд байхдаа тэр оцгонодог нөхрийг МИАТ -ын тамгын дарга болгож. Сүүлдээ хуульч болоод ял төлөвлөдөг схем зурдаг, ял наймаалдаг хуулийн ченж болгосон нь тун ноцтой сэжиг холбоос илрээд явчихлаа.
Сээр толгой нэг хүмүүс аж. Алдарт групп секс шоу болдог өдөр Б.Баасанцогтын нууц орон сууцанд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар очсон. Дараа нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, АТГ-ын комиссар П.Чулуунбаатар очиж. Ялын төлөвлөгөө схемээ хамт зурж ярьж тохирон архи ууцгааж орой нь хүүхэндэж биеэ үнэлэгчдээр зугаагаа гаргацгаасан байдаг.
Б.Баасанцогтын ялын төлөвлөгөө А.Гансүхээр хянуулж Женкод танил цуулагдана. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, С.Баяр, С.Баярцогт, Хурц, Ж.Батүүл, АН-ын Д.Эрдэнэбат, Б.Болор гэх мэт улс төрийн олон эрхмүүдийг хэргийг хэрхэх. Сонгуульд яаж ашиглахаа ярилцаад суллах уу? Суулгах уу гэдгээ шийднэ. Ийм л эзэнтэй захиалгатай, эцэс төгсгөлгүй шүүхийн хонгил энэ улсад байдаг. Женогийн шүүгчид баян benz, bmw, lexus570, үнэтэй хотхон болгонд байр орон сууцаар илүүрхэнэ. Хэрэг хэрхэн шийдэх, ял яаж наймаалахаас ашиг унадаг. Хамгийн гол нь санхүүжүүлэгч, нууц ноёнтон хэн бэ?
Сарвайтал нь гаргаж ирээд сэгсийтэл нь зарлаж хутгалдаад байгаа нэр хүндээ хусаж цэвэрлээч Ноён Ерөнхийлөгчөө!
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хамаг нууцаа дэлхийгээр нэг цацаад хаячихдаг усан тэнэг сайд

Шинэ оны дараахан манай тeлeвизээр гарсан Хятадын "Үнэгний ав" олон ангит кино болсон явдлаас сэдэ

2023-03-23

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ

УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад иржээ.

2023-03-23

Үндсэн чиглэлийн биелэлт, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр (2023.03.15) Мон

2023-03-16