Рукиям Матсади: Нагац өвөөгийнхөө захиасыг бат санаж явна

2021-03-10 251 0

Өнгөрсөн зууны 50-аад онд Шиньжяны тариачин, хөдөлмөрийн жишээч Курбан Тулум Бээжин хотод хүрэлцэн ирж Мао Зэдүн даргатай уулзаж байсан түүхийг хуучны нэгэн фото зураг өгүүлнэ. Харин 70 шахуу жилийн дараа буюу XIII сонгуулийн БХАТИХ-ын чуулганы төлөөлөгчөөр Курбан Тулумын зээ хүүгийнх нь охин Рукиям Матсади тэнгэрийн замыг туулж Бээжинд хотод чуулганд оролцож байгаа нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Рукиям Матсади ШУӨЗО-ны Юйтань сяны музейд тайлбарлагчаар ажилладаг. Энэ музей нь нагац өвөөд нь нэрийдэж байгуулсан музей бөгөөд тухайн бүсийнхнээ үндэсний зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болжээ. Тэрээр 17 насандаа цэргийн алба хааж, Хятадын анхдагч нисэх онгоц тээгч хөлөг онгоцны байлдагчаар ажиллаж, цэргийн алба дүүргээд төрсөн нутагтаа буцаж ажилласан түүхтэй.
Энэ жилийн чуулганы үеэр тэрээр цаг заваа гаргаж бидэнд ярилцлага өгч, нагац өвөөгөө дурсан, нутаг усныхаа хөгжил дэвшлийг танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ, би нагац өвөөгөөрөө бахархаж явдаг. Нагац өвөөгийнхөө гэрээс захиасыг бат санаж явдаг. Ойрын жилүүдэд манай нутагт ихээхэн өөрчлөлтүүд гарсан, хэт ядуурлаас ангижирсан, мөн онгоцны буудал баригдсан байгаа, явж суухад амар болсон. Энэ бүгд улс орны бодлогоос салж чадахгүй, бид улс орон, нам засагтаа хэзээд талархаж явдаг гэсэн юм.

Тэрээр энэ жилийн чуулганд үндэстнүүдийн эв нэгдлийг ахиулах, ард иргэдийн амьдралд анхаарал хандуулах санал санаачилга дэвшүүлж буйгаа ярьж, цаашид нутаг усныхаа хөгжил цэцэглэлтэд хүчин зүтгэнэ гэдгээ амлаж байлаа.

Хятадын Олон улсын радио, Н.Пүрэвжав

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хоол идэж, бичлэг оруулдаг Солонгосын алдартан сард хэдэн воны орлоготой вэ?

Youtube хуудаснаа Sulgi mukbang&real sound гэсэн нэрээр контент оруулдаг тэрээр төрөл бүрийн х

2021-07-28

БНХАУ 3 хүүхдийн бодлогын хэрэгжилтийг дэмжих үүднээс өдөр өнжүүлэх үйлчилгээг бэхжүүлнэ

БНХАУ хүн амын урт хугацааны, тэнцвэртэй өсөлт хөгжлийг дэмжих зорилго бүхий гурван хүүхдийн бодлогы

2021-07-22

Цоорхой оймс ТРЭНД болно

“ekoD Works” хэмээх бүтээлч брэндийн хамт олон эрхий хурууны хэсэгтээ цоорхойтой оймс худалдаанд г

2021-07-21