Голын мөс цөмөрч, гурван зорчигчтой автомашин суужээ

2024-01-15 105 0

Хэнтий аймаг, Биндэр сум Баянгол багийн “Онон гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км-т, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ Онон голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суужээ. Энэ тухай дуудлагыг өчигдрийн  21:40 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 27 км зам туулан 23:22 цагт очиход Биндэр сумаас Баян-Адарга сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой (2 нь хүүхэд) иргэн Б-ны “Портер” загварын ачааны автомашин усанд суусан байжээ. Улмаар автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж, зорчигчдыг Баян-Адрага сумын төвд хүргэсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ө.Батзул агсны амиа алдсан ослын хэргийн шүүх хурлыг энэ сарын 21-нд товложээ

Ө.Батзул агсны амиа алдсан ослын хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Отгонбатад холбогдох хэргийг шүүх х

2025-04-09

ЦЕГ: Гарцаар гарахдаа мөргүүлсэн хүү хагалгаанд орно

Баянзүрхийн товчоо орчимд өчигдөр /2025.04.07/ 12 настай хүүхэд автомашинд дайруулсан ноцтой осол га

2025-04-09

НӨАТ-ын сугалаанаас нэг супер азтан тодорч, 5-30 сая төгрөг хожлоо

Энэ сарын НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорлоо. Бүртгүүлсэн баримтын тооноос шалтгаалаад авах

2025-03-19