Дэнжийн 1000-ын худалдаа эрхлэгчдийг вакцин тариулахгүй бол лангууг нь хурааж авна гэж сүрдүүлжээ

2021-03-10 1579 4

Өнөөдөр 14:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 45 цэг дээр 6716 иргэнийг вакцинд хамруулаад байна.

НОК-оос эхний ээлжинд томоохон зах худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийг вакцинжуулалтад хамруулах чиг үүрэг өгсөн. Үүний дагуу Дэнжийн 1000 захын худалдаа эрхлэгчид өнөөдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Өрхийн эмнэлэг дээр нэгдсэн журмаар вакцинд хамрагдаж эхэлжээ. 

Тэрбээр тус захын зарим худалдаа эрхлэгчдийн зүгээс вакцин хийлгэхгүй гэсэнд захын удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс “вакцин хийлгэхгүй бол лангууг чинь хурааж авна” гэж сүрдүүлэг, дарамт үзүүлсэн тухай худалдаачдын зүгээс хэлж байна.

Цар тахал үргэлжилсээр буй энэ өдрүүдэд вакцины талаарх манай иргэдийн ойлголт төсөөлөл өөр өөр байгаа нь бодит үнэн. Хүн төрөлхтөний түүхэнд ганцхан жилийн дотор вакцин гарган авсан тохиолдол огт үгүй учраас тухайн вакцины аюулгүй байдал ба гаж нөлөөг нь сайтар судалсан эсэхэд хүмүүс эргэлзэж байгааг буруутгах аргагүй юм.

Олны танил хүмүүсээс өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Хятад улсын “Синофарм” вакцин тариулсан бол МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц нар тамирчдаа уриалж, Астра-Зенека вакцины эхний тунг хийлгээд байгаа юм .

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02