З.Төмөртөмөө: Сайжруулсан түлшийг айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлсэнээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан

2021-03-10 332 0

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын санаачилгаар “Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалт болж байна.

Уулзалтыг нээж Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Улаанбаатар хотын хамгийн том асуудал бол утаа. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар энэ тулгамдаж байгаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, шийдлийг тодорхойлж, цаашид улсын хэмжээнд дагаж мөрдөх зөвлөмж гараад зогсохгүй чадварлаг эрдэмтдийн зөвлөл, баг бүрэлдэхүүн байгуулагдана гэж итгэж байна.

Түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшийг айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлсэнээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Цаашид энэ үр дүнгээ бататгаж, 80 хувиар бууруулах зорилт тавин, бүх талын арга хэмжээг авч ажиллахад анхаарч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулахад эргэлтийн зарчмаар нөөцийг үр ашигтай хэрэглэх, нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэл байгуулах зэрэг эко системд илүү үр дүнтэй менежментийг нэвтрүүлэхэд эрдэмтэн, судлааач та бүхний оролцоо туйлын чухал байгааг онцолъё” хэмээн ярилаа.

Тус зөвлөлдөх уулзалтаар нийслэлийг цэвэр агаартай, эрүүл, аюулгүй орчин болгох, агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхийг зорьж буй. Мөн тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдсан, бэрхшээлтэй асуудлыг нэгтгэж, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргах юм.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Өнөөдрийн уулзалтыг үр дүнтэй, бүтээлч, шийдвэрлэх арга замыг илэрхийлсэн болно гэж харж байна. Ирэх жилүүдэд нийслэл хотын мастер төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөнд агаар орчны бохирдлын асуудлыг нийслэлийн иргэн бүрийн ая тухтай орчин, амьдралын хэв маягт нийцүүлэхийн тулд та бүхний санал, санаачилгыг бид байнга тусган, асуудалд авч хэрэгжүүлнэ” гэлээ.

Зөвлөлдөх уулзалтыг цаашид цувралаар зохион байгуулах бөгөөд өнөөдөр Агаарын бохирдлын тархалтын загварчлал, өнөөгийн төлөв байдал, Агаарын бохирдлын шалтгаан, эрүүл мэнд, Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах гэсэн гурван багц илтгэлийг салбарын эрдэмтэд хэлэлцэж байна. Уулзалтад  ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, академич Б.Авид, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн материал судлал, технологийн лабораторийн эрхлэгч, Академич Ж.Тэмүүжин, НЭМҮТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор С.Өнөрсайхан нарын 10 гаруй эрдэмтэн, судлаачид оролцон, судалгаа шинжилгээнд суурилсан санал дэвшүүлсэн юм.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй учир иргэдийг нь боомтоор саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласны дараа тус улсаас гарах иргэдийн тоо нэм

2022-09-22

ОХУ-ын иргэд зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар орж ирж байна

Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтоор ОХУ-аас нэвтрэх хөдөлгөөн эрс нэмэгдэж, автомашины цуваа ү

2022-09-22

Бусдын фэйсбүүк хаягт халдан найзуудаас нь мөнгө авсан этгээдийн зорчих эрхийг 1.5 жилээр хязгаарлажээ

Хохирогч Ёндон нь өөрийн фэйсбүүк хаягт нэвтрэх нууц үгээ өөрийн утасны дугаараар хадгалсан байжээ.

2022-09-22