ТАНИЛЦ: Жилийн гурван хувийн хүүтэй зээл хүсэгч иргэд, ААН-үүдэд тавигдах шаардлага…

2021-03-10 520 2
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих чиглэлээр хоёр их наядын зээлийг арилжааны банкуудаар дамжуулан өнөөдрөөс олгож эхэллээ.
Энэ зээлийн хүү нь жилийн 3 хувь бөгөөд 3 жилийн хугацаатай байх юм.
ААН-үүдийн хувьд 500 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Ингэхдээ нийт зээлийн дүнгийн 60 хүртэлх хувьд нь Зээлийн батлан даалтын сангаас батлан даалтын үйлчилгээ авч зээл авах боломжтой. Гагцхүү, улсдаа данстай, НӨАТ төлөгч байх шаардлагыг тавьж байна. CLICK TO TWEET
Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд бичил, өрхийн бизнес эрхэлдэг иргэдийг түлхүү хамруулахыг зорьж байгаа гэв.
Тухайлбал, зах дээр лангууны бизнес эрхэлдэг зэрэг бичил болон өрхийн бизнес эрхлэгч, ажлын байр бий болгогч иргэдээ хамруулах юм. Нэг иргэнд 50 хүртэлх саяын зээл олгоно гэж үзвэл нийт 600 тэрбум төгрөгийн дүн бүхий зээлийг 25 мянган иргэдэд олгохоор тооцоолжээ. Иргэдэд тусгайлсан шаардлага тавихгүй юм. CLICK TO TWEET

Ажлын байрыг дэмжих зорилготой уг бизнесийн зээлийг зориулалтын бусаар ашигласан, дамжуулан хүүлсэн тохиолдолд гурван хувийн хүүтэй зээлийг тухайн банкны арилжааны зээл рүү шилжүүлнэ.

Үргэлжлүүлэн банкны төлөөллүүдийн хүргэсэн мэдээллийг хүргэж байна:

Хаан банк:

  • Хаан банкны хувьд нэгдүгээрт, өмнө нь зээл аваад КОВИД-19-ийн нөлөөгөөр бизнес зогссон, удааширсан зээлүүдээ дахин санхүүжүүлнэ. Тавигдах шаардлагыг www.khanbank.com сайтаас иргэдийн өрхийн зээл хэсгээс харах боломжтой. Хоёрдугаарт, шинээр зээл олгоно.
  • Барьцаа хөрөнгийн хувьд өрхийн зээл дээр 15 сая  хүртэлх төгрөгт үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй, эргэлтийн хөрөнгө /өөр дээр нь байгаа бараа материалыг 40 хувиар үнэлж авна/ шаардана. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгө барьцаалж болно. Ингэхдээ Улаанбаатар хотод 65 хувиар, орон нутагт 50 хувиар үнэлнэ.
  • Жижиг дунд бизнес эрхлэгчдийн үл хөдлөх хөрөнгийг / орон сууцны биш/ 40-70 хувиар үнэлж авна Жишээ нь агуулах, үйлдвэрийн байр, оффисын барилга гэх мэт.

Төрийн банк:

  • Төрийн банк ажлын байраа дэмжих зээлд тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ба зээлийн хүсэлт авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 846 аж ахуйн нэгж байгууллагын 200 гаруй тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирээд байна.
  • Мөн орон сууцны ипотекийн зээл болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн цогц үйлчилгээ үзүүлэхээр бэлдэж байгаа.

Хас банк:

  • Манай банктай харилцагч 20 мянга гаруй хувиараа бизнес эрхлэгч, 500 гаруй Жижиг дунд үйлдвэрлэгч бий. Эдгээр харилцагчийнхаа хүсэлтийг хүлээж аваад эхэлсэн. Өнгөрсөн Баасан гарагийн байдлаар 2,000 гаруй хүсэлтээ ирүүлсэн.
  • Хас банкны харилцагч нартаа 30 сая төгрөг хүртэлх төгрөгийн эргэлтийн хөрөнгийг барьцаалдаг. Харин түүнээс дээш  бол хөдлөх хөрөнгө барьцаалдаг журамтай. Нэгэнт та манай банкны харилцагч бол нэмэлт шаардлага тавихгүй.
  • Харин хөдлөх хөрөнгө дутсан тохиолдолд Зээлийн батлан даалтын сантайгаа хамтраад ажиллахад бэлэн.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Танилц: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидийн гэргий нар

Сар хүрэхгүй хугацааны дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулиар xэн нь дараагийн Монгол улсын тэргүүн х

2021-05-13

У.Хүрэлсүх, Ц.Анандбазарыг намаасаа ХӨӨХ ҮҮ?…

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Сод Монгол групп-т ажилд орсон бүсгүйчүүдээс шилж сонгож, бэлгийн дарамт

2021-05-13

Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

УБЦТС ТӨХК-иас 2021 оны 5-р сарын 13-ны Пүрэв гарагт буюу маргааш цахилгаан шугам тоноглолд засвар ү

2021-05-12