Наадмын тасалбар 42.000, 52.500 төгрөгийн үнээр худалдагдана

2023-06-29 305 0

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өглөө.

Наадмын тасалбарыг хоёр дахь жилдээ цахимаар худалдаж байна. Ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс enaadam.mn-ээр худалдаж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж буй. Баяр наадмын тасалбар нь эрэлт ихтэй байдагтай холбогдуулан энэ жил серверийг өндөр түвшинд өргөтгөн бэлтгэжээ. Түүнчлэн банк болон бусад төлбөрийн системүүдийн ачааллыг бууруулах зорилгоор төлбөр төлөх хугацааг уртасган нэмэлт хөгжүүлэлт хийсэн аж.

Энэ жилийн хувьд наадмын тасалбар дотроо төрлүүдтэй. Хоёр өдрийн тасалбар тус тусдаа борлуулагдана. Тухайлбал, долоодугаар сарын 11-ний өдрийн наадмын нээлт, бөхийн барилдаан, долоодугаар сарын 12-ны өдрийн бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн хоёр төрлийн тасалбарыг гаргасан байна. Үнийн хувьд цэнгэлдэх хүрээлэнгийн сүүдрэвчтэй хэсэгт 52,500 төгрөг, сүүдрэвчгүй хэсэгт 42,000 төгрөгийн үнэтэй байх юм. Автомашины зогсоолын зөвшөөрөл 21,000 төгрөгийн үнэтэй байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2025” сарын аян Өмнөговь аймагт эхэллээ

Өмнөговь Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмө

2025-04-15

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалт Өмнөговь аймагт боллоо

“Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” уриан дор орон даяар зохион байгуула

2025-04-14