М.Оюунчимэг: Малчид НДШ-ийн 50 хувиа төлөх боломжгүй гэсэн судалгаа байна

2023-06-27 295 0

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах заалт орсон юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Малчдын НДШ-ийн 50 хувийг төр даана гэж байгаа нь иргэдээ ялгаварласан буруу үзэл рүү оруулж байна. Ялангуяа Нийгмийн даатгалын багц хуулиар нийгэмд буруу жишиг тогтоох нь буруу. Зарим малчин ч ийм байр суурьтай байгаа.

128 тэрбум төгрөг гарна гэхэд зөрүү нь 44 тэрбум төгрөг байгаа юм билээ. Мянгат малчин болон түүнээс илүү орлоготой малчин цөөхөн. Ихэнх нь туслах малчид байдаг. Төрөөс НДШ-ийн 50 хувийг даалаа ч өөрсдөө 50 хувиа төлөх боломжгүй гэсэн судалгаа байна. Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл нь бүх хүнд хамаатай учир бид маш нухацтай ажиллах ёстой” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийг ирэх оны 12 сард барьж дуусгана

"Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороон"-ны ажлын хэсэг Дорноговь аймгийн Алтанширээ суманд байрл

2025-04-09

Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажи

2025-03-11

ТАНИЛЦ: Татварын буцаан олголтод бүрдүүлэх бичиг баримт

Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сург

2025-01-14