СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭД ХАЛДВАР ХАМГААЛАЛ МУУ БАЙНА САЙДАА…

2021-03-08 2024 5
30-40 зорчигч суулгасан автобусанд халдвар алдаад баларч байсан шүү дээ. Автобусны хэд хэдэн жолооч халдвар авснаас үзвэл нөхөр коронавирус автобусаар сэлгүүцэж явсан байж таарна. Тиймээс нийтийн тээвэрт онцгой анхаарч код уншуулсан хэдий ч тэр этгээдийг барьж авсан эсэх нь тодорхойгүй юм билээ. Яг ийм эрсдэл байхад урлаг соёлын нөхөд хэцүүдлээ хэмээн битүү орчинд 1000-3000 хүн цуглуулахад нөгөө коронавирус дураараа дургидаг юм байгаа биз дээ.
Тоглолт хийлээ гэж бодоход Соёлын яамнаас онцгой анхаарч халдвар хамгааллын ажлыг өндөр түвшинд зохион байгуулах ёстой байсан. 3-4 цаг тоглолт үзсэн үзэгчид халууцаж амны хаалтаа аваад хаячихсан билээ. Сунжирсан, дахиулсан тоглолтыг цаг тухайд нь тараасан, хүн хоорондын зайг бариулах талаар сайд Ч.Номин ямар удирдамж, заавар зөвлөгөө гаргав. Шадар сайд С.Амарсайханы ногоон бүс гэж зарласан Эрдэнэт, Дархан, Сэлэнгэд голомт үүсчихлээ.
Дэлхийн олон оронд халдвар багасч, вакцинжуулалтын аян 70-80 хувьдаа хүрээд байна. Гэтэл манайд эмнэлэг, цагдаа нараа ч тарьж дуусаагүйгээс үзвэл цаг хожих гэсэн арга гэж харагдахаар байгаа юм. Тусламжаар ирсэн цөөн тооны тунгаар цаг хожин 7 сард ирэх тусламжийн вакцин, хувийн хэвшлүүд оруулж ирэхийг хүлээж буй мэт харагддаг болчихлоо.
Туршлага багатай, хандивын сайдуудын цалгар назгай байдлаас коронавирус дахин дэгдлээ гэж үзэх үндэстэй юм. Тэр сайд Ч.Номин урлаг соёл гэхээр телевизийн контент гэж ойлгоод байх юм. Дуу хөгжмөөр ард түмнийг гэгээрүүлдэггүй, таашаал өгдөг юм. Коронавирусээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, биеэ авч явах нь том соёл шүү. Энэ талаар контент хий.
Б.Жаргалсайхан
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд орохыг хориглох хуультай болно

Боловсролын сайд П.Наранбаяр "2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд Австрали улс цахим орчинд, ялангу

2025-02-14

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 13-нд Булган аймгийн ИТХ хуралдаж, тус аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очи

2025-02-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж ба

2025-02-14