ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

2023-06-02 234 0
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын санаачилгаар 5 дугаар сарын 31-ний өдөр тус улсын нийслэл Жуба хотын “Грийнсуд” бага сургуулийн 100 орчим хүүхдүүдийг оролцуулсан хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгууллаа.
сонин mn
сонин mn
сонин mn
    UNMISS ажиллагаанд Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэж буй штабын офицер, ахлагч, ажиглагч офицеруудаас эмэгтэй цэргийн алба хаагчдын санаачилгыг талархан дэмжиж, бага сургуулийн сурагчдад хэрэгцээтэй байгаа дэвтэр, үзэг, бал, харандаа, гар бөмбөг болон хөл бөмбөг зэрэг хэрэгцээт зүйлээр тусламж үзүүлсэн юм.
сонин mn
Хүүхдийн баярын арга хэмжээг нээж Грийнсуд сургуулийн захирал Алев Гаранг Алев хэлсэн үгэндээ тус бага сургуульд Хүчний штаб байрлаж буй баазын дэргэд байрлах энгийн иргэдийг хамгаалах хуарангаас олон тооны хүүхдүүд суралцдаг тул Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдаас үзүүлж буй тусламжийг тэдгээр хүүхдүүдэд хүргэхээ илэрхийлэв.
Мөн энэ үеэр UNMISS ажиллагааны Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа Ш.Амарбаясгалан UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй нийт бүрэлдэхүүнээ төлөөлөн сургуулийн сурагчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улс, Зэвсэгт хүчний тухай товч танилцуулга хийсэн юм.
Түүнчлэн арга хэмжээний үеэр хүүхдүүдийн дунд 2 төрлийн хөгжөөнт тоглоомыг зохион байгуулж, сурагчдын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн хичээлийн хэрэгсэл, бөмбөг зэргийг гардуулан өгөв.
Эх сурвалж: “Соёмбо”
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18