“Морь хурдан уу, Дугуй хурдан уу” тэмцээн боллоо

2023-05-15 367 0

“Монголын дугуйн холбоо”ТББ, “Номадик дугуйн клуб”,  “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-тай хамтран “Морь хурдан уу Дугуй хурдан уу” дугуйн уламжлалт уралдаан тэмцээнийг Хүй долоон худагт тавдугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Өмнөх жил 200 хүн уг тэмцээнд оролцож байсан бол энэ жил хамрах хүрээгээ тэлж, хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос нийтдээ 30 клубын 300 гаруй дугуйчин оролцов.

“Номадик клуб”-ыг үүсгэн байгуулагч, “Монголын дугуйн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнхзол: “Жилээс жилд уралдаан маань өргөн цар хүрээг хамарч байна. Энэ жилийн тэмцээнд оролцогчид өмнөх жилүүдийнхээс их байсан төдийгүй цагийн амжилтыг ч эвдсэн амжилттай сайхан тэмцээн боллоо” гэв.

Энэ жилийн “Морь хурдан уу, Дугуй хурдан уу 2023” дугуйн уламжлалт тэмцээн Номадик клубын нэрэмжит болсон бөгөөд  Мастер, сонирхогчийн, өсвөр үеийнхэн зэрэг нийт 21 ангилалд  12-60 насны дугуйчид оролцон 25 км замыг туулж шилдэгүүддээ шалгаруулсан юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18