Сүхбаатар дүүргийн Замын цагдаа нар ослын дуудлагад скүүтэр ашиглана

2023-05-12 304 0
Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүртгэгдэж буй авто ослын дуудлага, мэдээллийн 70 гаруй хувь нь өглөө, орой ажил, сургууль тарах буюу замын түгжрэлийн оргил ачааллын үед байдаг. Эдгээр дуудлага мэдээллийн 30 орчим хувьд нь цагдаагийн алба хаагч хүрч очдог байна. Гэвч авто замын түгжрэлийн оргил ачааллын үед алба хаагчид ослын дуудлагад очиход 30-аас дээш минут зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.
Иймд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх, замын хөдөлгөөний ид ачааллын үед зохиомол түгжрэл үүсэхээс сэргийлэх үүднээс зам тээврийн ослын дуудлагад ажиллах албан хаагчийг цахилгаан скүүтэрээр хангалаа.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр дүүргийн Замын цагдаагийн хэлтэст 10 цахилгаан скүүтэрийг хүлээлгэн өгөв. Ийнхүү Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид зам тээврийн ослын дуудлагадаа цахилгаан скүүтэр ашиглаж, цаг хугацаа, шатахууны зардлаа тодорхой хэмжээгээр хэмнэх боломж бүрдэх юм.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18