“Монгол наадам цогцолбор”-т Жимсний модны төгөл байгуулна

2023-05-12 198 0

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа байгууллагын удирдах ажилтан албан хаагчид хамтран 05 сарын 05 ны өдөр Хүй долоон худагт  мод тарив. Цөлжилтийг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээнд нийт гуч гаруй удирдах ажилтан албан хаагчид оролцож мод тарилаа.

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр: Бид Монгол улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачлагыг дэмжин ажиллаж, мод тарилаа. Цаашдаа “Монгол наадам цогцолбор”-т жимсний модны төгөл байгуулна. Мөн иргэн Аж ахуйн нэгжүүдийг “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж иргэн бүр, Аж ахуйн нэгж бүр мод тарихыг уриалж байна гэв. Мөн энэ үеэр Нийслэлийн засаг даргын тамгын газрын дэргэдэх Нийгмийн салбарын байгууллагын удирдах ажилтнууд “Монгол наадам цогцолбор”-ын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хөгжлийн талаар санал бодлоо солилцов.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18